! Choose language
選擇你的語言
close  
 語言 

My blog More entries >

  • Blank Subject

    Sunday, Jan 25, 2009 10:26PM / Members only

    Болдын гаргасан номон доторхи бүх өгүүллэгүүдийг Болд өөрөө зохиосон байсан билээ. Тэрээр Уянгаад ярьж өгдөг байсан бүх өгүүллэгээрээ дамжуулан түүнд хайраа илэрхийлдэг байсан боловч Уянгаагын өөртөө итгэлгүй зан нь хэзээ ч Болдыг өөртөө сайн болно гэдэгт итгэдэггүй байснаас болж түүнийг нь хэзээ ч анзаардаггүй байжээ.

    Ийнхүү тэд номын нээлтнээс хойш бие биендээ үнэнч дурлалт сайхан хос болсоон гэдэг. 

    (Миний блог дээрхи өгүүллэгүүдээс өөр олон өгүүллэг байсан юм шүү.)

      149 views Share    

  • Хэлгүй хайр

    Sunday, Jan 25, 2009 10:11PM / Members only

    "Хайрын илэрхийлэл" номын нээлт өнөөдөр болно гэсэн зар сурталчилгаа гадуур дүүрэн байлаа. "Хайрт бүсгүйдээ заавал авч өгөх ном." гэж тодоос тодоор бичсэн байв.

    Номын нээлтэн дээр хүмүүс цугласан ч гэж чигтэйхэн. Бүгд л Болдын гарын үсгийг худалдан авсан номон дээрээ зуруулж байхыг нь Уянга чимээгүйхэн харан зогсоно. Номын нээлтээ хийн завгүй байсан Болд Уянгааг ирснийг ч мэдээгүй байв. Гэвч Болдын сэтгэлд Уянгаа ирнэ гэсэн битүүхэн горьдлого байсаар байлаа. 

    Сурвалжлагч нар бүгд л түүнээс "Та энэ номоо хэн нэгэнд зориулж бичсэн үү?" гэж асуутал Болд удаан гэгч нь хүмүүс рүү ширтэн байснаа түүнийг ширтэж байсан Уянгад номоо өгөн уруул дээр нь үнсжээ.

    Ийнхүү Уянгаагын хувьд хэзээ ч бүтэшгүй мэт байсан хайр дурлал нь биеллээ олсон гэдэг.

      230 views Share    

  • Өгүүллэг 3

    Sunday, Jan 25, 2009 12:10AM / Members only

    "Болд тэдээс тэдэн он" гэсэн жижигхэн саарал чулууны өмнө өдөр болгон шинэхэн цэцгийн баглаа тавиастай байдаг байв. Цэцгийн баглааны хажууханд дугтуйн дээрээ “Хайрлаж байгаагүй хайртдаа” гэсэн үгтэй захиа харагдана. Сүүлийн хоёр жилийн турш өдөр болгон ийм байдаг байсан нь хүмүүсийн анхаарлыг одоо нэгэнт татахаа больжээ.

    Гадаа бороо шиврэн, хүмүүсийн сэтгэлд гуниг хурсан тэр нэгэн өдөр Уянга өнөө л байдлаараа цэцгийн баглаагаа барин амьгүй саарал чулууг амьтай мэтээр төсөөлөн өнөөх цэцгээ урд нь тавьж захиагаа түүнд өгнө.

    Болд Уянга хоёр их сургуулийн нэг ангийн оюутнууд байсан юм. Сургуулиас зохион байгуулагдаж буй ямар нэгэн арга хэмжээн дээр Болдыг олж харахгүй бол алдас болж Уянгааг олж харвал айдас болдог байлаа. Тэдний зан төрхөнд ижилхэн бүү хэл төстэй зүй байгаагүй нь ийм л учиртай байв. Болдыг багш нар нь үргэлж л “Энэ хүүхэд хэзээ нэг томоожино доо. Яг л нэг хийсэж буй цаас мэт хөнгөн хүүхэд шүү.” гэж үгэлнэ.

    Нэгэн өдөр Болд Уянгаа дээр ирэн “Би чамайг харахгүй байж чадахгүй нь, Би чамайг гуйхгүй байж чадахгүй нь, Би чамайг хайрлахгүй байж чадахгүй нь, Би чиний төлөө үхэхгүй байж чадахгүй нь” гэж олны өмнө чанга гэгч нь уншжээ. Энэ үгийг сонссон Уянгаагын шуунд нь бяр амтагтаж хацар дундуур нь тас хийлгэх нь тэр.

    Энэхүү явдлаас хойш Болдыг гэсэн Уянгаагын сэтгэлийг тайлбарлах гэж оролдохоо больё. Гэвч түүнээсс хойш Болд өргөмөл хүүгийн, Уянга хойд ээжийн дүрд тоглох болсон юм. Өдөр бүр Болд Уянга дээр ирэн ямар нэгэн сэтгэл сэргээхээр үг хэлдэг байсан боловч Уянга түүнийг нэг чихээрээ оруулах нөгөө чихээрээ шууд гаргадаг байв. 

    Удахгүй хичээл дуусах дөхөж байсан тул химийн ангийн оюутнуудад хийж дуусгах лаборторийн ажлаас их юм байсангүй. Гадаа бороо орж, цахилгаан цахиж байсан гэж чигтэйхэн. Яг тэр үед Уянгын байсан лабороторид гал гарч хүмүүс шуугилдаж байх үеэр Болд дотогшоо үсрэн орсны дараахан гал дотроос нэг л хүн гарч ирсэн нь Уянгаа байсан юм. Энэ явдлаас өмнө Болдыг хэн бэ гэдгийг хэн ч үнэн утгаараа ойлгоогүй байсан гэдэг.

      311 views Share    

  • Өгүүллэг 2

    Friday, Jan 23, 2009 12:51AM / Members only

    Уянгаа Гэрэлээ хоёр тавдугаар ангиасаа хойш бие биенийхээ хамгийн үнэнч найзууд нь байлаа. Гэрэлээ нь сэргэлэн нэгэн учраас үргэлж л Уянгаадаа ямар нэгэн бандийг танилцуулна. Гэвч тэр болгонд нь Уянгаа түүний саналыг огтхон ч хүлээж авдаггүй байв.

    Удалгүй тэд аравдугаар ангиа төгсөцгөөн Уянгаа Монголдоо үлдэж Гэрэлээ нь гадаадад суралцахаар явжээ. Үүнээс хойш Уянгаад секунд минут мэт, минут цаг мэт өнгөрч байлаа. Тэд үргэлж л хоорондоо чатладаг байсан боловч хамт байсан тэр мөчүүдийг нь нөхөж яахан чадах.

    Гэрэлээгийн хувьд ч мөн адил хэцүү байсан боловч тэрээр өөрөөсөө илүүтэйгээр Уянгаад санаа зовж байлаа. Тийнхүү тэрээр Уянгадаа найз банди олж өгөхийн тулд түүний ID-г танилцана гэж интернетэд тавин өөрөө чатанд орохоо больжээ.

    Гэрэлээгийн хүсэл ч удалгүй биеллээ олон Уянгаа нь нэгэн бандитай чатаар танилцан их л дотно болцгоож гэнэ. Гэвч тэд эхний 6 сар уулзахгүй байхаар тохиролцон, өөрсдийнхөө гадна төрхийг бие биендээ мэйлээр бичихээр тохирчээ.

    Тийнхүү Уянгаа нь танилцсан бандидаа “Би тийм ч өндөр биш л дээ. Гэхдээ метр далыг өөртөө бол болно гэж боддог юм аа. Тэгээд ч би туранхай учраас хэтэрхий өндөр байвал муухай байх гэж боддог. Хувцсаа сонгохдоо аль болох л стильтэйг сонгохыг хүсдэг юм.” гэж бичтэл түүний хариуд нь “Чи ч эмэгтэйчүүд дотроо намайг бодвол өндөрдөө орох юм байна аа. Миний өндөр ч эрэгтэйчүүд дотроо жирийндээ л орох байх. Би метр ная, нэг их туранхай ч биш, нэг их тарган ч биш. Өөртөө таалагдсан хувцсаа л өмсдөг.” гэж бичжээ.

    Зургаан сарын хугацаанд тэр хоёр бие биенээ зөвхөн л веб камераар л хардаг байсан бөгөөд бие биендээ дасаж байгаагаа улам бүр мэдэрдэг байжээ. Тохирсон хугацаагаар зургаан сар өнгөрөн тэдний уулзах цаг болтол Уянгаагын сэтгэл зовлон шаналлаар дүүрч Болдоотой уулзахаасаа эмээж байлаа. Гэвч тэрээр уулзаж үнэн байдлаа хэлэх хэрэгтэй гэж бодон түүн дээр яван очтол Болдоо түүн уруу ирэн уруул дээр нь зөөлөн гэгч нь үнсэн “Би чамд хайртай. Хоёулаа үүнээс хойш үргэлж хамт байх болно шүү.” гэж хэлжээ.

    Өөрийн тарган, намхан биеэ худлаа хэлсэн Уянгаагын нүднээс хайрын нулимс мэлмэрсэн гэдэг.

      285 views Share    

  • Өгүүллэг 1

    Thursday, Jan 22, 2009 12:28AM / Members only

    Гадаа цас хялмайлан, хүмүүс завгүй гүйлдэх тэр нэгэн өдөр Болд Уянга хоёрын хувьд цаг хугацаа зогссон мэт байлаа. Дөрөв есийн тэр нэгэн хүйтэн өдөр Болд эмнэлэгийн гадаа хүн эргэхээр орсон ээж аавыгаа хүлээнгээ машинаа халаан эмнэлэгийн цонх руу ширтэн сууж байв. Түүний анхаарлыг татсан цонхны цаана Уянгын хөөрхөн инээмсэглэл тодорч байсан юм. Болдыг анх харсан Уянгын нүдэнд хайр гэрэлтэж байсан боловч түүнийгээ нуух гэж их л оролдоно. 

    Хэдэн цаг өнгөрснийг бүү мэд, тэр хоёрын зүрх сэтгэл цээжиндээ багтаж ядан бие биелүүгээ тэмүүлцгээж байсан юм. Ингэж л тэд анх бие биенийгээ харцгааж байсан юм. Энэ өдрөөс хойш өдөр алгасалгүй нөгөө л цонхныхоо доор Болд ирдэг болжээ. Нэгэн өдөр Уянгын нэрийг нь ч болтугай мэдэх юмсан гэж бодон Болд түүний өрөө рүү орохыг завтдал гадны хүнийг оруулахгүй гээд халгаасангүй. Болд ч тэсэж ядан байж байтал түүний хуучны танил болох эмч Баяраа яваж байх нь харагдав. Болд ч түүн дээр очин түүнээс Уянгын утасны дугаарыг нь ч болтугай аваж өгөж тус болооч хэмээн гуйжээ. 

    Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар Баяраа түүн дээр ирэн май энэ түүний утасны дугаар гэж өгөн "Гэхдээ миний найз жоохон бодохгүй юм уу? Өөр хэн нэгэн ч чамд олдох юм билүү? Юу юунд л хүрэлгүй ингээд хэрэг байна уу? Тэр охин чинь ... " хэмээн Баярааг үгээ дуусгаагүй байхад Уянгааг харах гэсэн Болдын сэтгэл түүнийг аль хэдийн цонхны зүг залан одсон байлаа.

    Үүнээс хойш Болд үргэлж л Уянгын цонхны доор ирдэг байсан тул Баяраатай ч дахиж тааралдсангүй. 

    Удалгүй Уянгыг эмнэлэгээс гарах болсон мэдээг дуулсан Болдын сэтгэл золтой л саран дээр буусангүй. Гэвч эмнэлэгээс гарсанаасаа хойш Уянгын зан төрх нэг л сонин болсныг Болд анзаарчээ. Болдыг уулзъя гэх болгонд л Уянга ямар нэгэн шалтгаан хэлэн уулздаггүй байжээ. 

    Тэдний болздог газар нь мөн л Уянгаагын гэрийн цонх болон хувирчээ. 

    Ингэж явсаар тэд нэг жилийг цонхны доор болзож өнгөрөөжээ. Энэ хугацаанд тэд нэг ч удаа тэврэлдээгүй, нэг ч удаа бие биенээ үнсэлгүйгээр зөвхөн цонхны наана цаанаас бие биенээ хардаг байсан ч тэд арван жил цуг амьдарсан хосууд мэт дотно болжээ. 

    Болдоос мессеж ирэлгүй долоо хоносны дараагаар Болдын ээж Уянгаа руу залган Болдыг нас барсан хэмээн хэлжээ. Энэхүү мэдээг сонссон тэр өдөр Уянгын дээрээс тэнгэр тэр чигээрээ буугаад ирэх нь тэр. Одоо түүнд үлдсэн ганцхан зүйл Болдын хэрэглэж байсан эд хогшил байлаа. Ийнхүү тэрээр Болдын гэрт очин түүнийг өөрөө рүү орлоо. 

    Болдын өрөөнд байсан шив шинэхэн тэргэнцэрийг харсан Уянгаагын нүднээс өөрийн эрхгүй нулимс гоожин өөрийг нь суумгай гэдгийг мэдээгүй хэмээн эндүүрч явсанаа сая л ойлгожээ ... 

      359 views Share    

  • More entries >

My guestbook

tsb

tsb

Stats

  • Age: 23
  • Gender: Male
  • Total visits: 19,043

RSS feed

    Share 分享到:


alivenotdead spotlight

Shout box

Please first sign in or sign up for FREE to post to the Shout Box.

Archived shouts

Join the alivenotdead.com community uniting musicians, filmmakers, and other artists with their fans